Өнөөдөр Казах түмний үндэсний Наурыз баяр тохиож байна

.

    Гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцдэг энэ өдрийг шинэ он гарч, хаврын улирал эхэллээ гэж үздэг билээ. Наурызын баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Олон улсын баяр болгон баталж, ЮНЕСКО “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн.Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ гээд 400 гаруй сая хүн Наурызын баярыг тэмдэглэж байна. Та бүхэнд Наурызын баярын мэндийг дахин дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг

2021-03-22