Б.Пүрэвдорж: Банкууд заримдаа бизнесийн үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож үйлчлүүлэгчдэд дарамт үүсгэдэг

 

Ганц хоёр хүний эзэмшилд байдаг системийн ач холбогдол бүхий банкийг задлах тухай хуулийг хэлэлцэж байна. Банкууд заримдаа бизнесийн үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож үйлчлүүлэгчдэд дарамт үүсгэдэг. Ингэж хохирч байсан иргэдийн нэг нь би байна. Анод болон Зоос банк хувьцаат компани болоод дампуурсан. Хариуцлагын тогтолцоо маш муу болдог. Том хувьцаа эзэмшигчид, CEO нар дураараа аашилдаг. CEO нь олон хувьцаа эзэмшигч нартаа таалагдах гээд ажил хийдэггүй. Үүний нэг жишээ Г.Амартүвшин гишүүн Хас банканд байхдаа томоохон хувьцаа эзэмшигчдэд таалагдах гээд ажил хийгээгүй. Хувьцаат компаний тухай хуулиар хяналтын багц нь 33 хувь гэж байдаг. Гэтэл энд 20 хувь гэж байна. Олон эзэнтэй болсноор бизнест хандсан зээл багасна. Дэгийн тухай хуулийг зөрчсөн хэд хэдэн асуудал энэ хуульд байна.