Б.Пүрэвдорж: Төлгөн коммунистууд авлигачин коммунистуудыгаа ялаас чөлөөллөө. Баяр хүргэе!

УИХ, Засгийн газрын захиалгын дагуу Цэц ийм шийдвэр гаргалаа. Хүний эрх талдаа зөв шийдвэр гаргасан ч, авлига албан тушаалтны хэрэгтнүүд Цэцийн дүгнэлтийн дагуу ялаас зугтана. Энэ төрлийн гэмт хэрэг нь хожим илэрдэг, нотлоход хүндрэлтэй, удаан хугацаа шаарддаг.

АТГ-д шалгагдаж байгаа хэргүүдийн 90 хувь нь хэрэгсэхгүй болно. 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэл нийт 800 орчим гэмт хэрэг хэрэгсэхгүй болж 1500 гэмт хэрэгтэн ял завшиж бидний дунд яваа. 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл 400 орчим гэмт хэрэг түүнд холбогсон гэмт хэрэгтнүүд Цэцийн дүгнэлтийг хүлээж байгаа.

Энэ гэмт хэргүүд нийтдээ 3.8 их наядаас доошгүй хохирол иргэд болон төрд учруулаад байна. Х.Нямбаатар 2016 оноос хойш төрд ажиллаж байгаа авилгачдыг ялаас чөлөөлөхийн тулд үүнийг санаатайгаар хийсэн.

2021-01-07