Д.Ганбат: Авлига албан тушаалын хэрэгтнүүдтэй эвлэрч байгаа бол Хууль зүйн сайд огцор! Засгийн газар огцор! УИХ тар!

Монголчууд яагаад ийм хүлцэнгүй болсон тухай Л.Түдэв гуай хэлсэн байдаг. Ардчилсан намын бүлэг, бүлгийн гишүүнийхээ хувьд би энэ асуудалд оролцохгүй. Матар барьж авсан амьтнаа идэж байхдаа нулимс унагадаг. Та бүхэн ээлжит матрын нулимсаа унагаж байна. Идүүлж байгаа нь Монголын ард түмэн, татвар төлөгчид байна. Авлига албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болгож хууль завхруулсан хүмүүс олонхи боллоо.

Сонгуулийн хуулийг хэрхэн зөрчсөн нь ҮХЦ-ийн 11 дүгээр дүгнэлтээр, Эрүүгийн хуулийн завхрал нь 12 дугаар дүгнэлтээр гарч ирсэн. Зүүн Европын улсууд коммунист угшилтай намуудаа тараасан учраас ийм асуудал гардаггүй.

Ард түмнийг зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг боловч Эрүүгийн тухай хууль үйлчлэх хүмүүстээ үйлчлэхгүй байна. Авлига албан тушаалын хэрэгтнүүдтэй эвлэрч байгаа бол Хууль зүйн сайд, Засгийн газар огцор. УИХ тар!

2021-01-07