С.Одонтуяа: Эрхзүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх нь ирээдүйд маш том хууль ёсны хэлмэгдүүлэлт үүсгэнэ

Үндсэн хуулийн Цэц энэхүү хуулийг Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн байна гэдгийг тодорхойлохдоо тухайн үеийн нийгмийн байдлаар биш олон улсын хүний эрхийн хэм хэмжээг яаж зөрчсөн бэ гэдгээр нь тодорхойлдог.

Хэсэг залуусыг валют арилжсан хэргээр найман жилийн яг өгөн шоронд хоригдох хугацаанд нь дахин онцгой тохиолдлоор гэж 15 жилийн ял болгосон. Хуулиа чангатгаж буцаан хэрэглэх замаар цаазаар авч байсан жишээ байна. Албан тушаалтны гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа бол энэ асуудалд хамаарахгүй.

2021-01-07