Ш.Адьшаа: Авлига, албан тушаал, байгаль орчны эсрэг гэмт хэргийг Дээд шүүх хянах хэрэгтэй

Анхан болон давж заалдах шатны шүүхээр бүх хэргийг шийдвэрлэнэ гэдэг өнөөдрийн нөхцөлд маш бэрхшээлтэй. Олны анхаарал татсан авлига албан тушаалын, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, байгаль орчны эсрэг гэмт хэргийг гомдол гаргасан тохиолдолд Дээд шүүхээр хянуулдаг байх хэрэгтэй. Эдгээр хэргийг анхан болон давж заалдах шүүхээр эцэслэн шийдээд сөрөг үр дагавар гарч дахин “мөсөн уул” үүсвэл яах вэ. Шүүхийн шийдвэр эцсийнх гээд алх цохьдог. Түүнийг хянах эрх Дээд шүүхэд байх ёстой. Үндсэн хуульд ч ингэж заасан.

2021-01-05