Д.Ганбат: Шүүхийн сахилгын ерөнхий хорооны шийдвэр эцсийнх байж чадах уу

Дээд шүүх, Ерөнхий шүүгчтэй холбоотойгоор шударга бус зүйл яваад байдаг гэж олон нийт шүүмжлээд байгаа. Тэрнээс нийт шүүгчдийн ихэнх нь ажил, үүргээ хэвийн явуулдаг гэж ойлгодог. Дээд шүүх онолын шүүх болно гэж байна. Гэтэл 24-өөс доошгүй шүүгч ажиллана гэжээ. Ийм олон шүүгчтэй байх шаардлагатай юу. Дээд шүүхийн шүүгч орж ирээд тайлбар хийгээд байх юм. Ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юу. Саналыг нь аваад болоо биз дээ. Сахилгын ерөнхий хороо гэж Үндсэн хуулийн байгууллага байгуулна. Энэ хорооны шийдвэр эцсийнх байх уу. Дээд шүүх нь хянадаг байх уу.

2021-01-05