Д.Ганбат: Эрх баригчид өөрсдөө шүүхийн өмнө очих бэлтгэлээ хийж байгаа болохоос иргэдийн төлөө зүтгэсэн юм биш

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Өмнө хийсэн буруугаа засч байгаа учраас. Гэхдээ хандаж байгаа хандлага нь сонин санагдлаа. Зорилгодоо хүрч байвал арга нь хамаагүй гэдэг байдлаар хандаад байна. 2019 онд ярьж байсан шударга ёс чинь өнөөдөр өөрчлөгдчихдөг юм уу. Дахиад 2023 онд өөрчлөгдөх юм биш биз. Хуулийг яагаад ингэж зүтгүүлээд байна гэхээр энэ нөхөд их айдастай байгаа юм. Хэрэг хуучирдаггүй, шүүхэд очих олон хүн байгаа. Тиймээс эртхэн замаа засч байгаа болохоос, ард түмний төлөө зүтгэж байна гэдэг эргэлзээтэй.

2020-12-26