Ш.Адьшаа: АН-аас өргөн барьсан ковидын эсрэг хуулийн төслөөс түрүүлээд Шүүхийн хуулиа яарч хэлэлцээд байх юм

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 12-р сарын нэгэнд өргөн барьсан хуулийн төслийг одоо болтол хэлэлцээгүй. Гэтэл Н.Энхбаяр гишүүний 12-р сарын дөрвөнд өргөн мэдүүлсэн Шүүх прокурор, АТГ -ын дарга нарын томилгооны тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Үүндээ дүгнэлт хий. Шүүх эрх мэдлийг УИХ, Засгийн газарт өгөх хууль тогтоомжийг л хэлэлцдэг юм уу.Шүүхийн тухай хуулийг хөл хорионы үед амралтын өдрүүдээр Хууль зүйн яам дээр хэлэлцсэн.

Зарим УИХ гишүүдээс халдварын голомтод ажилласан хүмүүст хариуцлага тооцох тухай ярьж байна. Хариуцлага алдсан улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцоорой.

Монголын ард түмэн өвдөж амьдрах уу, өлсөж амьдрах уу гэдэгт тулсан байхад УОК болон гишүүд архи зарах үгүй талаар яриад сууж болохгүй.

2020-12-24