Б.Пүрэвдорж: Замын-Үүдээр мах гаргахын тулд кг тутамд 500 төгрөгийн авилга өгч байна

Засгийн газар 5.1 их наяд төгрөгийг ковидын эсрэг үйл ажиллагаанд ашиглах эрхтэй байгаа. Энэ мөнгө зорилтот хүмүүстээ очиж чадсан уу. Найман тэрбум төгрөгөөр 1000 гаруй хүнийг эмчилжээ. Үлдсэн 600 дахин их мөнгө хаачсан нь мэдэгдэхгүй байна. Замын-Үүдэд хил хоорондын тээврийн зардал 2.5 сая төгрөг байсан бол одоо 8-9 сая болсон. Авилгад өгөх мөнгөө олохын тулд тээврийн үнээ нэмж байна. Замын-Үүдээр мах гаргахын тулд кг тутамд 500 төгрөгийн авилга өгч байна. Энэ зардлаа төлөхийн тулд малчдаас махны үнийг буулгаж авдаг. Авилгад өгөх мөнгийг ард түмний халааснаас гаргахаа боль. АТГ, ШӨХТГ, Цагдаа, хуулийн байгууллагууд ажлаа хий.

2020-12-24