Б.Пүрэвдорж: Намайг ГИХГ-ын даргаар очиход 86 дүрэм байсан. Үүнийг 44 болгон багасгахад орлого есөн тэрбумаар өссөн

 

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль сайн хууль. Одоо өргөн барьж байгаа төслөөр өнгөрсөн хугацааны алдаа дутагдлаа засаад явах байх. Харамсалтай нь хууль сайн ч түүнийг дагаж гардаг журмыг хариуцлагагүй хийдэг. Намайг ГИХГ-ын даргаар очиход 86 журам үйлчилж байсан. Үүнийг 44 болгон багасгахад дөрвөн тэрбум төгрөгийн орлого олдог байсан байгууллагын маань орлого 13 тэрбум болж нэмэгдсэн. Дүрэм журам ямар их орлогыг хааж байсны илрэл энэ. 1990 оноос хойш БНХАУ-ын 12 мянган иргэнийг албадан гаргасны 6000-ыг нь намайг даргаар ажиллаж байх хугацаанд гаргасан. Цаашид энэ байгууллага цахимаар мөн хил дээр виз олгодог болж үйлчилгээгээ онлайнаар үзүүлэх гээд үйл ажиллагаа нь өргөжинө. Үүнд хэр бэлтгэлтэй байгаа вэ.

2020-12-18