Ардчилсан намын Х Их хурал хуралдаж байна

.

       Ардчилсан намын X их хурал 21 аймаг, есөн дүүрэгт нэгэн зэрэг ёслол төгөлдөр эхэллээ.  Их хурал ковид-19 халдварт цар тахлын онцгой нөхцөлд болж байгаа. Тиймээс Ардчилсан намын  нийт гишүүдээс сонгогдсон  1206 төлөөлөгч цахим хэлбэрээр нэгэн зэрэг холбогдож хуралдаж байна. Энэ нь  Монгол Улсын түүхэнд улс төрийн нам Их хурлаа орон даяар   цахим хэлбэрээр зохион байгуулсан анхны тохиолдол гэдгээрээ  онцлог боллоо.

2020-12-18