Д.Ганбат: Монгол Улс ардчилсан орон гэдгийг нотлох "Маршалын хууль"-ийг батлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2012-2016 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхад би Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ үед "Маршалын хууль" буюу Тахарын хуулийг оруулсан. Гэрч хохирогч, шүүхийг хамгаалах, хараат бус шударга шийдвэр гаргахад нөлөөлж байсан энэ хуулийг бодлогоор хүчингүй болгосон. Шүүхийг шүүх шиг болгохын тулд Тахарын хуулийг дахин батлах ёстой. Тахарын хууль гэж биш "Маршалын хууль" гэдэг нэрээр оруулах хэрэгтэй. Хууль хүчний байгууллагуудыг хянадаг, тагнадаг асуудал гардаг. Маршалын хуулийг баталсны дараа энэ асуудал олон улсын жишигт нийцэн шийдэгдэж явах боломжтой болно. Өмнө явсан замаараа дахин явах шаардлагагүй.

2020-12-15