Б.Пүрэвдорж: Би иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэхүйц 10 хуулийн төсөл өргөн барина

Би иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэхүйц 10 хуулийн төсөл өргөн барина. Үүнээс дөрвийг нь өргөн барьсан. Үүнд:

1. НӨАТ-ын хэмжээг таван хувь болгох. Энэ татварыг эцсийн хэрэглэгч төлдөг учраас иргэдэд бодит хэмнэлт болно.

2. Хуурамч шатахуунтай тэмцэх тухай хуулийн төсөл Швейцарийн нэг нөхөр монголчуудад хуурамч шатахуун борлуулаад 100 тэрбум төгрөг халааслаад явдагийг зогсооно. Мөн иргэдийн эрүүл мэндээс гадна машин техникийн эвдрэл багасгахад үр дүнгээ өгнө.

3. Онцгой татвар ногдуулах замаар "Монгол тамхи Со" гэж бараг 100 хувийн хятадын хөрөнгө оруулалттай компаниас татвар авах боломж бүрдүүлнэ.

4. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ нөхөн төлөх хугацааг нэг жилээр сунгах эдгээр хуулийн төслүүдийг өргөн барьсан. Цаашид

5. Махны экспортод квот тогтоосныг болиулна. Ингэснээр малын үнэ 50 хувь өсөх боломж үүснэ.

6. Хамтын тэтгэврийн тухай хуулийг өргөн барина. Энэ нь эхнэр, нөхрийнхөө тэтгэврээс багадаа 120 мянган төгрөг нэмж авахыг хуульчилна.

7. Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн иргэдийг өршөөх төсөл өргөн барина. Энэ хууль батлагдсанаас хойш давхардсан тоогоор гурван сая иргэнээ 600 тэрбумаар торгожээ. Иргэдээ торгож төсвөө бүрдүүлдэг орон болох нь.

8. Тэтгэвэрт гарахад сүүлийн долоон жилийн шимтгэлийн дүнг тооцдог байсныг тав болгон бууруулна.

9. Сум хөгжүүлэх сангийн хуулийг өөрчилж суманд ЖДҮ хөгжих боломж бүрдүүлж өгнө.

10. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж багш нарын нийгмийн баталгааг хангуулна.

Иргэн бүрт хамааралтай дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүд дэмжиж ажиллахыг хүсье.

2020-12-11