Ш.Адьшаа: Төрийн албан хаагч намаас ангид, тогтвортой байхад монгол төрийн бодлого чиглэх ёстой

Төрийн албан хаагчийг намаас ангид тогтвортой байлгахад төрийн бодлого чиглэх ёстой. Орон нутагт улс төржилт хэрээс хэтэрсэн. Цаашид засч залруулах хуулийг боловсруулах ёстой. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх квотыг Үндсэн хуулиар тогтоож өгсөн атлаа орон нутагт “давхар дээл”-тэй байхыг хөхиүлэн дэмжиж намаар дамжин төрийн албанд ордог байдлыг хуулиар баталгаажуулж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна.

2020-12-11