Б.Пүрэвдорж: ИТХ иргэдийг төлөөлдөг болохоос намын төлөөллийн байгууллага биш

Хуулийн төслийн 24 заалтад хотын захирагчийн чиг үүргийг заасан байна. Улаанбаатар хотын онцгой статустай, хотын Захирагч удирддаг. Гэтэл яагаад Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулахгүй энд оруулж ирэв. Мөн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн албан хаагч байж болно гэснийг сумын гэж өөрчилж болох уу. Аймаг, дүүрэг хүний нөөц хангалттай. Хэрвээ нэр дэвших хүсэлтэй бол төрийн албанаасаа татгалзаж байгаад дэвшиж болно. Гэтэл яагаад нийслэл, аймаг дүүрэг гэж онцлов. Хэрвээ тийм боловсон хүчний нөөцгүй юм бол нэгтгэж нийлүүлэх хэрэгтэй. Хурлын төлөөлөгч ИТХ-ын бүрэн эрхийг авдаг байсныг Үндсэн хуулиар хорьсон. Гэтэл зөвлөл гэж гаргаад ирсэн байна. Нам эвсэл нэр дэвшүүлж болно гэсэн байна. ИТХ иргэдийн төлөөллийг хэрэгжүүлдэг болохоос намын байгууллага биш. Нам дэвшүүлмээр байгаа бол төлөөлөгчөөр дамжуулж болно. Эдгээр заалт Үндсэн хуулийн зарчимтай хэр нийцэж байгаа юм бэ.

 

/Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 2020.12.10/

2020-12-10