Ш.Адьшаа: Орон нутагт улс төржилт хэрээс хэтэрсэн

Засаг захиргаа, нэгжийн тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орохуйц ач холбогдолтой. Гэвч би энэ хуулийн төслийг дэмжихгүй. Учир нь хуулийн өөрчлөлтөөр 30 жилийн турш хуримтлагдсан орон нутгийн засаг захиргаа, улс төрийн намууд, иргэдийн дунд үүссэн улс төржилтийг шийдэх хэмжээний цогц бодлого оруулах ёстой. Гэтэл дээд шатны болон Ерөнхий сайд Засаг даргыг санал болгож болно гэх мэтийн Үндсэн хуулийн зөрчилтэй заалтууд оржээ. Үүнээс гадна орон нутагт улс төржилт хэрээс хэтэрсэн. Хэн олон ах дүүтэй нь хурлын төлөөлөгч болдог. Тэр нь намаараа дамжуулж хувийн амьдралаа зохицуулдаг байдал газар авсан. Үүнд цэг тавих хууль болж чадсангүй.

 

/2020.12.10 Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан/

2020-12-10