С.Одонтуяа: Хүчирхийлэлд өртсөн иргэнээ маш сайн хамгаалдаг гэдгийг мэдрүүлж, ойлгуулах нь чухал

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын ажилд дэвшил гарч байгаа. Эрх зүйн орчин бүрдэж байна. Эмэгтэй гишүүд ч энэ чиглэлд төсвийг бага боловч хэмжээгээр нэмэгдүүлж чадлаа. Гэхдээ тайвширч болохгүй. Аян зохион байгуулж гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг юм. Төр хүчирхийлэлд өртсөн иргэнээ маш сайн хамгаалдаг гэдгээ тэдэнд мэдрүүлж, ойлгуулж байх нь чухал. Хүчирхийлэгч өмгөөлж хамгаалах хүнгүйг нь далимдуулдаг. Хэрвээ урьдчилж ойлгуулж чадвал ядаж хуулийн хариуцлага хүлээхээс эмээнэ. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагад үзвэрийнхээ тодорхой хувийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйлсэд зориулахыг хуульчилж болно. Мөн хамгаалах байр худалдаж авах нь өртөг өндөр болгох талтай. Тиймээс түрээсээр ашиглах нь үр дүнтэй. Мөн хүүхдийн байцаагч төрийн албан хаагч байх нь зохимжгүй, төрийн бус байгууллагаас ажиллавал ядаж хяналт сайн тавьж чадна.

2020-12-10