Б.Пүрэвдорж: Хуулийн төсөл нэртэй бүтэлгүй юм хийхээ боль

Өмнө нь Зөрчлийн болон Эрүүгийн хуулийг будилуулсан шиг бүтэлгүй юм оруулж ирж. Өмнөх хуульд гэмт хэрэгт холбогдвол эсвэл өөрөө огцрох өргөдлөө өгвөл чөлөөлөх заалт байсан. Үүнийг хасаад, хаяад явчихаж. Өргөдлөө өгсөн ч огцруулахгүй байхаар болгочихлоо. Мөн АТГ-ын бүрэн эрхэд Дэд даргаа томилж, чөлөөлөх заалт нь байхгүй. Ийм бүтэлгүй юм хийхээ боль. Ер нь АТГ-ын чиг үүргийг хоёр салгах хэрэгтэй. Мөрдөн шалгах чиг үүргийг Засгийн газарт үлдээж тэндээ агентлаг болгож, харин УИХ-ын дэргэд хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг, соён гэгээрүүлэх ажиллагаа явж байх нь зөв. Тиймээс энэ хуулийн заалт дутуу, Үндсэн хуулийн дагуу цогц өөрчлөлт хийж хуулиа нэгмөсөн өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.

 

                                         /2020.12.08 Хууль зүйн байнгын хорооны хуралдаан/

 

 

 

2020-12-08