Д.Ганбат: Төмөр зам хагас цэрэгжилтийн нөхцөлд ажилладаг хэрнээ яагаад халдвар алдсан бэ

Манай улс өргөн уудам нутагтай, зам тээвэр чухал салбар. Тээвэр тэр дундаа төмөр зам хагас цэрэгжилтийн нөхцөл байдалд ажилладаг. Гэтэл яагаад халдвар алдсан бэ. Яагаад нөхцөл байдал хүнд байхад тэмцээн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан юм бэ. Тэр хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ. Дарханы замыг бас онцолж асуумаар байна. Дарханы замд олон монгол хүний эрүүл мэнд амь нас эрсдэж, машин техникээ эвдсэн. Энэ хүмүүст нөхөн төлбөр өгөх үү. Үүнийг татвар төлөгчийн мөнгөөр бус хариуцлага алдсан хүмүүсээр өөрсдөөр нь барагдуулдаг болох уу.

2020-12-04