Д.Ганбат: Ардчилсан намын бүлэг санал хураалтад оролцохгүй

МАН-ын бүлгийг ард иргэдийн амь амьжиргаатай холбоотой асуудалд ингэж улс төржинө гэж бодсонгүй. Хариуцлагагүй байдлаасаа болж ард түмнийг ийм байдалд оруулчихаад мөнгө байхгүй гээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж байна.

Аж ахуй нэгжээ дэмжсэн бодлого, вакцины асуудал, хорин хувийн хэмнэлтийн тал дээр алдаагаа засах боломж байлаа. Ард иргэд гаргаж байгаа шийдвэрийг чинь харж байгаа. Англи улсад гэхэд Засгийн газар, Парламент нь маш хариуцлагатай байж ирэх долоо хоногоос иргэдээ вакцинжуулж эхлэх гэж байна. Гэтэл өнөөдөр өөрсдийнхөө ярьж байгаа асуудлаа хар. Ухаалаг, зөв шийдвэр гаргаж ард түмнээ авч яваа олон улс байна. Та бүхэн удирдаж байгаа цагт Монгол Улс тэдгээр орны тоонд багтахгүй бололтой. Ийм хариуцлагагүй зүйлд АН-ын бүлэг гишүүд оролцохгүй гэдгээ хэлээд санал хураалтыг орхиж байна.

2020-12-04