Ш.Адьшаа: Нийт өрхийн 40 хувь нь буюу 366 мянган өрх хүүхдийн мөнгө авдаггүй. Тиймээс хүүхдийн мөнгөөр дамжуулж өрх бүрээ дэмжиж байгаа гэхээ боль!!

Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих шаардлагатай. Энэ бол Монгол Улсын 897424 өрхийг нийтэд нь дэмжлэг үзүүлэх бодлого юм. 800 мянган төгрөгийн эрхийн бичгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ажилгүй болсон иргэнээ өрхөөр нь дамжуулан дэмжих бодлого юм. Ийм туршлагыг амжилттай хэрэгжүүлсэн улс орон олон байдаг.

Засгийн газраас хүүхдийн мөнгөөр дамжуулан өрх бүрийг дэмжиж байгаа гэдэг. Гэтэл 541 мянган хүүхэдтэй, 366400 хүүхэдгүй өрх байна. 34 орчим мянган өрх толгойлсон, 180 мянган өдрийн орлогоороо амьдардаг өрх байдаг гэсэн судалгаа байна. Нийт өрхийн чинь 40 хувь нь хүүхэдгүй байхад өрх бүрийг хүүхдийн мөнгөөр дэмжиж байгаа гэж ярихаа боль!!

 

2020-12-04