С.Одонтуяа: Ард иргэд нь идэх хоолгүй болчихсон байхад музей бариад байж болохгүй

#Ардчилсан намын гишүүдийг үг хэлэхээр турхирлаа, улс төржлөө гэх юм. Намайг ээж хүн, аж ахуй нэгжийг төлөөлж байна гэж бодоод үгийг маань сонсоод өгөөч ээ. Х.Булгантуяа гишүүн төрийн байгууллага хэцүүдлээ гэж яриад байна. Төрийн байгууллагуудын ажилтнууд харин ч цалинтайгаа байгаа. Харин хувийн хэвшлийнхэн үнэхээр хэцүү боллоо.

Бүхнийг фронтод гэж таны хэлж байгаачлан бид өнөөдөр бүхнийг вакцинд, аж ахуй нэгж, өрхөө дэмжихэд зориулах шаардлагатай. Хоолгүй болсон учраас хашааныхаа нохойг төхөөрч идсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явж байсан. Цаашдаа байдал улам хүндэрнэ. Мөнгө байхгүй бол бид ингэж ярихгүй. Одоогоор шаардлагагүй соёлын төв, музейг царцаагаад мөнгөө гаргаж авах хэрэгтэй

2020-12-01