Б.Пүрэвдорж: Вакцин авах зардал тавиагүй төсвөө Ковидын төсөв гэж ярихаа МАН-ынхан болиорой!!!

      Ерөнхийлөгчийн хоригийг зайлшгүй хүлээж авах хэрэгтэй. Том том хөрөнгө оруулалтуудын цаана МАН-ын зарим нэг албан тушаалтан байгаа. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах хөрөнгөө босгож байна. Би төсвийн тухай хуулийг хэлэлцэх явцад гурван асуудлыг хэлж байсан.

Харамсалтай нь Төсвийн байнгын хороо авч хэлэлцээгүй.

Нэгд, эрүүл мэнд, боловсрол, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлаас бусад төрийн байгууллагуудын урсгал зардлыг 20 хувиар танах. Үүнээс танасан мөнгөө онцгой нөхцөлд ашиглах.

Хоёрт, өндөр зардалтай Дэд сайд яам агентлагийн орлогч дарга нарын орон тоог цомтгох.

Гуравдугаарт, музей оффисийн барилга зэрэг нэн шаардлагагүй 149 төсөл хөтөлбөрийг царцааж,403 тэрбум төгрөгийг ЖДҮ-д хуваарилаад өгөөч гэхэд МАН хэлэлцээгүй.

2020-12-01