Ц.Туваан: Монгол улсын Ернхийлөгчид энэ оны төсөвт хориг тавиулахаар хандана

.

Өнөөдөр төсөв хэлэлцүүлж байгаа энэ чухал үед АН-ын бүлгийн гишүүд долларын ханш өсөж иргэдийн худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж байгаа бодитоор харуулж байна. Монгол улс импортоор ихэнх бүтээгдэхүүнээ авдаг доллар өсөх тусам дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Элсэн сахар нэг дахин, будааны үнэ 40 хувиар өссөн байхад иргэдийн цалин хэвээрээ байна.

Төсвийн асуудал дээр бид маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Бүх асуудлыг Ковидруу чихдэг баялаг бүтээх,  ажлын байр нэмэгдүүлэх, ашиг олох чиглэлд улсын төсөв огт тавигдаагүй. Зөвхөн хавтгайрсан халамжид чиглэсэн төсвийг оруулж ирсэн. Энэ асуудлыг ярихаар олонхоор хүч түрээд шийддэггүй. Үйлдвэр аж ахуйн газрууд хаалгаа барьж байна. Энэ мэтчилэн олон асуудлыг АН-ын бүлгээс УИХ-ын чуулганд тавина. УИХ төсөв хэлэлцэх явцдаа АН-ын бүлгийн тавьж байгаа асуудлуудыг шийдэхгүй бол 11 гишүүн жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг  дараагийн акцуудыг хийх болно.

Монгол улсын Ернхийлөгчид энэ оны төсөвт хориг тавиулахаар хандана.

2020-11-05