С.Ганбаатар: Баялгаа өгөөд нэмж 22 тэрбум долларын өртэй үлдэх гэрээг Сү.Батболд байгуулсан

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Монголчууд, Оюутолгойн асуудалд нэг талдаа гарч хүчирхэг байр суурь илэрхийлж ажиллана гэдэг том давуу тал. Өнгөрсөн долоо хоногт түр хорооны 25 гишүүн сайн ажиллаж олон улсын зургаан шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж чадлаа. Хариу нэхэмжлэл явууллаа. АМНАТ-ыг таван хувьд царцаасан, асар их хохиролтой, байгалийн баялгаа өгөөд нэмж 22 тэрбум ам.долларын өрөнд оруулсан, ногдол ашиг авахгүй энэ гутамшигтай гэрээг Сү.Батболд байгуулсан. Биднийг төлөөлж гарын үсэг зурахдаа урвасан. Энэ талаар яагаад юу ч ярьдаггүй юм бэ.

2021-05-14