С.Одонтуяа: Зэсийн баяжмалын агуулгаа тодорхойлох лаборатори байна уу

Оюутолгой маш том мега төсөл, ач холбогдлыг нь ярих илүүц биз. Энэ гэрээг сайжруулаад явах ёстой. Сайжруулахдаа асуудлаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Би Эрдэнэт, Оюутолгойг харьцуулсан судалгааны ажил хийж байгаа. Гэрээний заалт бүрээр судалсан. Эрдэнэт дээр хөрөнгө оруулагч нь өөрөө хөрөнгөө оруулсан бол Оюутолгойн хөрөнгийг зээлийн санхүүжилтээр бүрдүүлсэн. Асуудал энд байна. Цаашид бүтээгдэхүүнээ яаж хуваах юм. Ямар бүтээн байгуулалт хийсэн гэх зэргээр гэрээний үндсэн зүйл заалтыг заавал харьцуулах ёстой. Гүний уурхай цаашид хэдэн үе шаттай явах хэрхэн ашиглах талаар бидэнд мэдээлэл алга. Зэсийн баяжмалынхаа агуулгыг тодорхойлох лабораторигүй гэж би ойлгож байгаа. Агуулгыг яаж тогтоож байгаа вэ.

2021-05-14