Н.Алтанхуяг: Зөвхөн урсгал зардлын хэмжээ таван жилийн дотор 70 хувь өсчээ. Ийм айл ер нь өөдлөх үү

Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл 2023, 2024 оны төсвийн төсөөлөл байна. Ойрын гурван жилийн эдийн засгийн өсөлт бууралтыг хэрхэн тооцсон бэ. Он оноор нь тодорхой хариулт өгнө үү. Төсвийн алдагдлыг мөн яаж тооцож байна. Ойрын гурван жил гурав орчим тэрбум ам. долларын өр төлөх байх. Үүнийг яаж төлөх вэ.Төсвийн байнгын хороонд энэ асуудлыг ярихаар ганц ч гишүүн асуулт асууж санал гаргаддаггүй нь харамсалтай. Ерөөсөө хэлбэр төдий болсон. Гишүүд ч сонирхохоо больсон. Шалтгаан нь нэг тоог баталж гаргачихаад төсөв өргөн барихдаа өөрчилдөг. Тэгэхээр үүнийг баталлаа ч яалаа, эс баталсан ч яалаа гэж идэрхгүй ханддаг болсон. Төсвийн сахилга батыг сайжруулах төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлынхаа талаар Сангийн яам танилцуулж байсан. 2016 онд урсгал зардал 6,7 тэрбум байсан бол таван жилийн дараа буюу энэ онд 11 их наяд 70 хувиар өссөн байна. Урсгал зардал нь таван жилд 70 хувиар өсдөг ийм айл өөдлөх үү. Өнгөрсөн жил цар тахал гэж 5,1 их наяд төгрөг зарцуулсан. Энэ чинь Монгол Улсын 2016 оны бүтэн жилийн орлоготой тэнцэнэ. Нэмээд 700 орчим сая ам.долларын зээл авсан. 500 орчмоор нь төсвийнхөө хагархай цоорхойг битүүлэх гэж оролдсон. Гэвч цаанаа мөн л цоорхойтой үлдсэн.

2021-05-13