Н.Алтанхуяг: Иргэд, ААН-үүд хүнд үед дэмжлэг болно

Нийгмийн даатгалын системийг үндсээр нь өөрчлөхгүй бол ялзарсан шүү. Ялангуяа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж УИХ-аас томилогдож очсон хэдэн хүнд энэ том хөрөнгийг хөдөлгөх эрхийг өгч байгаа нь харамсалтай. Сүүлдээ энэ мөнгөөр байшин барьдаг болсон. Салбарын сайд гадаадын байгууллагатай зарлагаа жишиж ярих юм. Орлогоо яагаад жишихгүй байна. Эцэст нь хэлэхэд, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар буулгаж байгаа ярих нь буруу. Таван хувь нэмэх байсан гурвыг нь аль хэдийн нэмсэн. Одоо хоёр хувийг буцааж байгаа. Тэгсэн хэрнээ шимтгэл бууруулж байгаа мэтээр ярьж огт болохгүй. Гэхдээ мэдээж хүнд байдал байгаа аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг болно.

2021-05-13