Н.Алтанхуяг: Банкинд нийгмийн даатгалын хичнээн төгрөг алдчихаад байна вэ

Хоёр хувиар бууруулж байгаа хэрэг биш л дээ. 2018 онд хоёр хувиар нэмэгдүүлчихсэн. 19 онд нэг, 2020 оноос хоёр нийт 5 хувиар нэмэх гэж байсныг ковид гараад сүүлд нэмэх хувиа түр хойшлуулаад аргацаагаад явж байсан. Одоо хоёр хувийг нэмэхээ болих хэрэгтэй гэж байгаа болохоос одоо байгаа шимтгэлийг буулгах гээд байгаа хэрэг биш. Өмнө нэмсэн гурван хувийн шимтгэл ч иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл үүсгэсэн. Та нар арилжааны банкуудад хичнээн төгрөг өгөөд алдчихаад байгаа вэ. Үндсэн авлага, хүү, торгууль төлбөр хэд болсон гэдгээ хэлж өгөөрэй. Цаашид ер нь нийгмийн даатгалын байгууллага гэж байх хэрэгтэй юу. Техник, технологи хөгжчихөөд байгаа үед ийм олон хүн ажиллуулж байхаар татвартай ойрхон болгох зэргээр ярилцах зүйл олон байгаа.

2021-05-13