С.Одонтуяа: Нийгмийн даатгалын шимтгэл нэмэх биш тогтолцооны гажгаа зас

Аж ахуйн нэгж, иргэд хүнд байдалд байгаа энэ үед татвар, нийгмийн даатгалын шимтгэл бууруулах бүх хуулийг дэмжинэ. ААН-үүд олноороо хаалгаа барьж байгаа ийм үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж болохгүй. Үйлдвэрчний эвлэлээс хийсэн судалгаагааг 1.1 сая төгрөгийн цалинтай хүний 34.7 хувийг татвар, шимтгэлд зарцуулагдаж байна гэсэн. Үүнээс гадна шимтгэлийг нэмээд ч зарцуулалт буруу гэдгийг бид бүгд ойлгосон. Үр ашиг гардаг бол өөр. Гэтэл иргэдийн бухимдал, үзэн ядалтыг нэмж байна. Нийгмийн даатгалын хөрөнгийг яаж үрэн таран хийлээ. Ийм үед нийгмийн даатгалын шимтгэл нэмэх нь тэнэглэл болно. Шимтгэл нэхэхээс гадна тогтолцооны гажгаа үндсээр нь өөрчлөх ёстой.

2021-05-13