Н.Ганибал: Хууль тогтоох, хяналт тавих эрхийг тэмцэж олж авч байна

Монголын ардчилал 31 жилийн өмнө энэ талбай дээрээс эхэлж байх үеийг хүүхэд байхын дурсамжаар мэддэг байсан. УИХ-ын гишүүн болоод жилийн хугацаа өнгөрөхөд бид талбай дээр өөрийн биеэр тэрхүү ардчиллын төлөөх тэмцлийг хийж байна. Парламентын засаглалтай Монгол Улсын хувьд УИХ-ын гишүүд нь хууль тогтоох, хяналт тавих эрхийг тэмцэж байж олж авлаа. Тэмцлийнхээ үр дүнд олж авсан эрхээ улам батжуулан хэрэгжүүлж, ард түмэн, сонгогч түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө ажиллана гэдгээ хэлье.

2021-05-12