С.Одонтуяа: Ерөнхий сайдтай би шүүх дээр уулзана. Бид ордонд цөөхүүлээ боловч талбайд илүү олуулаа

Ордонд бид цөөхүүлээ юм шиг боловч талбай дээр олуулаа юм байна. Өчигдөр Ерөнхий сайд намайг вакцин оруулж ирэхэд саад болсон гэж орон даяар зарласан. Энэ бол сөрөг хүчнээ үг хэлүүлэхгүй гэсэн башир арга гэж дүгнэж байна. Өглөөхөн нь би энэ талбай дээрээс Засгийн газар 100 дахь хоногоо 170 хүний үхлээр угтлаа, эдийн засаг элгээрээ хэвтлээ, ард түмэн ядуурлын намагт гүн шигдлээ гэдгийг хэлсэн. Би Ерөнхий сайдтай шүүх дээр уулзана. Ерөнхий сайд хүн худал мэдээлэл түгээж, хүн гүтгэж болохгүй. Хэрвээ сөрөг хүчний нэг гишүүн гаалийн байцаагч руу залгаад вакциныг гацааж чаддаг юм бол энэ Засгийн газар муу ажиллаж байна.

 

Гадаадад байгаа Элчин сайдын яамдад намайг утсаар ярьж ажил удаасан гэсэн. Би холбогдох яамд албан бичиг хүргүүлнэ. Энэ зөвхөн намайг гутаан доромжилж байгаа суудал биш. Сөрөг хүчнээ үг хэлүүлэхгүй нухчин дарах гэсэн арга.

2021-05-12