Б.Бейсен: Нэг намын ноёрхлоос салахын тулд бид тэмцлээ

Бидний 13-тай хамт долоо хоногийн турш дэмжиж тэмцсэн ахмадууд, залуучууд, журмын нөхөд, хотын ард иргэддээ баярлалаа. Улс орныхоо эрх чөлөөг, ардчиллаа хамгаалахын тулд хууль зөрчсөн явдлыг эсэргүүцэн өлслөө. Цар тахлын хүнд нөхцөлд олон нийтийг уриалж болохгүй. Тиймээс бид хариуцлагаа өөрсдөө үүрэхийн тулд уриалга гаргаагүй. Нэг танхимд суугаа 76 гишүүд маань нэг эмэгтэйн хамт биднийг өлсөж байхад хүйтэн шалан дээр хэд хонууллаа. Өөрсдөө эсгий гэртэй сууж байсныг санаж байна. Их хурлын гишүүддээ ингэж хандаж байгаа эрх баригчид энгийн иргэдэд анхаарна гэдэгт нь үнэмшилгүй боллоо. Нэг намын дарангуйллын эсрэг бид тэмцсэн.

 

2021-05-12