Ш.Адьшаа: Хууль шүүхийн тэгш байдал, шударга ёсны төлөөх тэмцлийг дэмжсэн хүн бүхэнд баярлалаа

Улс төрийн зөвшилцлөөр өлсгөлөнгийн үйл ажиллагаа зогсож байна. Энэ хугацаанд биднийг дэмжиж байсан Монголын ард түмэндээ талархал илэрхийлье. Бид нэг хүнийг Ерөнхийлөгч болгохын төлөө биш хууль дээдлэх зарчим алдагдсан, хууль шүүхийн тэгш бус байдлыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Ковидын хүнд цаг үед нийт ард иргэдийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах үйл ажиллагааны эсрэг байр суурьтай байсан. Энэ хүнд нөхцөлд биднийг дэмжсэн хүн бүрт дахин талархал илэрхийлье. Шударга ёс, хууль шүүхийн өмнө тэгш байх, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө цаашдаа ч та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.

2021-05-12