С.Одонтуяа: Хэн байхаас үл хамаарч эрхийг нь хамгаалах ёстой

Чуулганы нээлт дээр хүний эрх хангах чиглэлд ажиллана гэсэн. Хүний эрх ямар үед хангагдах вэ гэхээр олонхи цөөнх, ял эзэлж байгаа хоригдол байна уу гэдгээс үл хамаарах ёстой. Өнөөдөр хүний эрх ярихаар нэг намын асуудал гэх нь буруу. Өчигдөр орой битүү хамгаалалт гарчихсан бид хаана амьдраад байна гэмээр нөхцөл байдалтай байсан. Нэг нам нэг хүний асуудал биш. Бид хүнлэг энэрэнгүй нийгэмд амьдарч л байгаа юм бол тэнд байгаа хүмүүсийн эрхээ эдлэх боломжоор хангах ёстой.

2021-05-06