Ш.Адьшаа: УИХ-ын гишүүн хууль баталдаг болохоос томилгоо хийх ёсгүй

Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас өөр аргагүй. Манай улс парламтентийн засаглалтай. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг тэнцвэржүүлж харилцан бие биедээ хяналт тавьж Ерөнхийлөгчийн институт үүнийг зохицуулах ийм улс төрийн байгууламжтай улс. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо гэдэг боловсон хүчнийг нь их хурлаас томилох улс төрийн шийдвэр гаргасан. Үүнийг нь Үндсэн хуулийн үзэлд баримтлалтай зөрчилдөж байна гэхээр ҮХЦ-ээ буруутгадаг. Та бүхний шийдвэрийг биелүүлэхгүй унагахаар "нүд үзүүрлэдэг".Улс төрийн шийдвэрийг биелүүлсэн шийдвэр гаргахаар талархалтай ханддаг. Парламент ёсонд ийм байдлаар ханддагаа хэзээ эцэс болгох юм.

 

УИХ-ын гишүүн хууль баталдаг түүний хэрэгжилтэд хяналт тавьдаг болохоос биш хүн томилдог хүн бишг гэж Шүүхийн тухай хууль батлахад би хэлж байсан.

 

Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас өөр арга байхгүй. Хүлээж авах нь шударга ёс, шударга шүүхийг байгуулах, хууль дээдлэх зарчимд нийцнэ. Үндсэн хуулиа дээдлэх хэрэгтэй. Ингэж мунхаглаж зүтгэж болохгүй.

Өөрчлөлтийг хийх нь зөв гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд хийж хуулиа дээдлэх ёстой. Түүнээс биш хэн нэгэн олонхи, намын шийдвэрээр хийж болохгүй.

2021-05-05