Н.Алтанхуяг: Ковидын эсрэг мөнгө зарцуулалгүй яах вэ. Гэхдээ жаахан сэтгэлтэй ажиллах хэрэгтэй

Монгол Улсыг хүнд хэцүү байхад хямд мөнгө өгч байгаа олон улсын байгууллага, АХБ-нд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Харин дотооддоо та нарт анхааруулж, шүүмжлэхээс өөр арга алга. Зэсийн үнэ хоёр дахин өссөн энэ үед төсөв мөнгө ямар байдалтай байна. Маш их зардал гаргаж байна. Ковидын эсрэг мөнгө зарцуулалгүй яах вэ. Гэхдээ төсвийн болон олон улсын байгууллагаас өгч байгаа мөнгийг сэтгэл гаргаж, зөв зарцуулах хэрэгтэй. Төсөв мөнгөний байдлаа ч УИХ-д мэдээлэх шаардлагатай байна.

2021-05-04