Ш.Адьшаа: Улс төрийн захиалгаар зохиосон хууль чинь уначихлаа

Хууль зүйн байнгын хороо Дэгийн хуулиа барь. Өмнө нь та нар Цэцийн дүгнэлтийг хойшлуулж болохгүй гээд ямар байдлаар шийддэг байсан билээ. Өнөөдөр та бүхний улс төрийн шийдвэрээр зохиосон хууль чинь унаад Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ гаргахаар нэг гишүүн нь санал гаргаад хойшлуулчихдаг байж болохгүй. Цэц та нарт таалагдсан шийдвэр гаргахаад хэлэлцдэг, МАН-ын улс төрийн бодлогод таалагдахгүй дүгнэлт гаргахаар хойшлуулдаг. Бид шүүхийн шинэчлэлийг дэмжиж байгаа. Шударга бус шүүхийг халах, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байхын төлөө байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн зарчим, УИХ-ын дэгийн тухай хуулиа дага аа, С.Бямбацогт дарга аа.

2021-05-04