С.Одонтуяа: Монголчуудын хэдэн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэдэг бэ

Ард иргэдийн усны хэрэглээний эрүүл ахуйн шаардлагын талаар асуух гэсэн юм. Хэдэн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан усыг хэрэглэж байна. Ус бохирдуулагч эх үүсвэрүүд дээр хэрхэн ажиллаж байна. Ариутгал цэвэрлэгээний технологийн дэвшлийг хэрэглэж байна уу. Энэ ажлыг хэрхэн хийдэг вэ. Аж ахуй нэгжид үйлдвэрлэлийн зориулалттай усыг нийлүүлэх боломж байх уу. Манай аж ахуй нэгжүүдийн усны хэрэглээнийхээ хэдэн хувьд нь саарал усыг хэрэглэдэг бэ. Энэ тал дээр дэмжлэг байдаг уу. Судалгаанд ямар зардал гаргадаг бэ. Аливаа асуудалд шинжлэх ухаанч хандах хэрэгтэй. Улаанбаатар хотын хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хэдэн хувьтай явж байна вэ.

2021-04-30