Ш.Адьшаа: Говийн газрын гүний усыг хэрэглэснээр үүдэх хохирлыг судалсан уу

Засгийн газраас усны бодлогын талаар явуулж буй мэдээллийг сонслоо. Ус ашиглалтын менежмент бол төрийн бодлогын хамгийн чухал асуудал байх ёстой. Экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүрээд байна. Говь болон хангайн бүсийн ус ашиглалтад ялгаатай үнийн тариф бий болгосон. Үүний учрыг асуумаар байна.

Уул уурхай ус их ашигладаг. Үүнээс шалтгаалан байгаль орчин бохирдох, экологийн тэнцвэр алдагдах аюул нүүрлээд байна. Үүнд чиглэсэн ямар менежмент барьж ажиллаж байгаа вэ. Мөн газрын гүний усыг ашиглахыг зогсоох бодлогыг 2030 оноос баримталж байгаа юм байна. Үүнийг 2025 он болгож наашлуулах боломж бий юу. Оюутолгойн төсөл бол газрын гүний усыг ашигладаг. Ингэж хэрэглэснээс үүдэх хор хохирлыг судалж гаргасан уу. Оюу толгой төслийг ярихдаа хөрөнгө мөнгө ярьж байгаа боловч усыг хэрхэн ашиглах талаар ярихгүй байна. Говийн нутгийн иргэд газрын гүний ус ашиглаж байгаагаас шалтгаалан байгаль орчны тэнцвэрт бус байдал үүсэж байгаа тухай ярьж байна.

2021-04-30