С.Одонтуяа: Хорих ангид хүний эрх ноцтой зөрчигдөөд байна

Ерөнхий сайдыг өөрийн биеэр ирж мэдээллээ өг гэдэг шаардлагыг өнгөрсөн долоо тавьсан. Эдийн засаг, ард иргэдийн аюулгүй байдал гээд Ерөнхий сайдын төвшинд ярих зүйл байна. Томилгооноос нь хойш би Ерөнхий сайдыг хараагүй. Бүлэг дээр орж ирээд хамтарч ажиллана гэсэн. Тэрнээс хойш Ерөнхий сайдын цагт ганц ч удаа ирээгүй. Ингэж ард түмнээ, цөөнхийн бүлгээ доромжилж болохгүй. Хоёрдугаарт, улс орон ийм ноцтой байдалд ороод байхад ҮАБЗ яагаад хуралдахгүй байна аа. Эрчүүд өс хонзонгийнхоо асуудлыг жаахан хойш тавиад улс орныхоо төлөө ажилламаар байна. Эсвэл ҮАБЗ-д хамаагүй Засгийн газар 100 хувь мэднэ гэх гээд байгаа юм уу. Өөр нэг ноцтой асуудал хорих ангид хүний эрх зөрчигдөж байна. Г.Занданшатар дарга чуулганы нээлт дээр хүний эрхийн асуудлыг онцгойлон авч үзнэ гэсэн. Хорих ангид ковид гарвал түймэр шиг тархана гэдгийг сануулж байсан. Дархлаа сул хүмүүс байгаа учраас хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг заавал хориод байхгүй гаргаж болдоггүй юм уу. Ард иргэддээ хүнлэг хандмаар байна.

2021-04-30