Ж.Батсуурь: Орон нутагт төсвийн тодотгол хийх асуудлыг ойрын хугацаанд шийдэж өгөх хэрэгтэй байна

Орон нутагт төсвийн тодотгол хийх боломжийг шийдэж өгмөөр байна. Бүх аймаг, сум өөрийнхөө нөөц боломжийг шавхаад өнгөрсөн хугацааны зардал мөнгийг чадах ядахаараа даван туулсан. Одоо яалт ч үгүй болж байна. Үүнийг заавал улсын төсвийн тодотгол гэхгүйгээр Сангийн яамнаас орон нутгийн ИТХ-д эрхийг нь өгчихвөл зардлуудын үлдэгдэл болон нэн шаардлагатай биш зардлуудыг авах замаар нэг хэсэгтээ явчих боломж байна.

2021-04-30