Ж.Батсуурь: Албан тушаалын төлөөх тавилттай жүжиг энд хүрээд төгсөж байх шиг байна

Энэ хаваржин ярьсан албан тушаалын төлөөх тавилттай жүжиг энэ хүрээд өндөрлөж байна. Дайны хажуугаар дажин гэж Монгол орон хэцүү өвчний өмнө өвдөг сөгдөж байх үед ард түмнийхээ асуудлыг ярихгүй тавилттай жүжигээ хаваржин ярилаа. Өмнөх гишүүд худал хэлэхээ болих хэрэгтэй. ҮХЦ-ийн дүгнэлтэд хориг тавьж байгаагүй анхных гэж байна. 2015 онд Шүүх байгуулах тухай хуульд Цэц бүдэрч түүнд гаргасан дүгнэлтэд Ц. Элбэгдорж Ерөнхийлөгч хориг тавьж түүнийг нь УИХ хүлээж авч байсан.

Энэ цаг мөчөөс хойш УИХ-аас гарч буй хууль, МАН-тай нийгмийн зөвшилцөлд орох хүн байхгүй болсон. Та нар ийм итгэлгүй ажил хийж болохгүй. 2019 оны долоодугаарр сарын 8-нд Монгол Улсын Их хурлын тогтоол гарсан. Ажлын хэсгийн ахлагчаар одоогийн Ерөнхийлөгч Х. Баттулга ажлын хэсгийн орлогч даргаар нь тухайн үеийн Ерөнхий сайд У. Хүрэлсүх С.Бямбацогт Д.Тогтохсүрэг гээд ажлын хэсэг байгуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хийсэн. Ажлын хэсгийг ахалж байсан Ерөнхийлөгч өөрийгөө дахин сонгогдохгүй байх зүйлийг хийх үү. Ард түмэн харж байгаа шүү. Их зоригтой байдаг зарим байнгын хорооны дарга нар зориг муутай ярьж байна. Аргагүй худал зүйлийг ярих хэцүү. Өнөөдөрхөн МАН болон МАХН нэгдэж байх шиг байна. Өнөөдрийн Х. Баттулгад гаргаж буй хандлагаа удахгүй гаргах уу. Ажлын хэсгийг төрийн өндөрлөг, ҮАБЗ-ийн хэмжээнд аваачин сонгуульд оролцон ялалт байгуулчихаад үүндээ эрдэж дахин ямарч өрсөлдөгчгүйгээр ерөнхийлөгчийн суудлыг авахыг санаархаж байна. Энэ жүжигээ ч маш сайн тоголсон. Ард түмэн удахгүй дүнгээ тавих байх.

2021-04-29