Үндсэн хуульд буй ардчилал, шударга ёс, хууль дээдлэх зарчим зэрэг төрийн үндсэн үйл ажиллагааг гажуудуулсан асуудлыг хэлэлцэж байна. Бүх зүйл маш ойлгомжтой байна. ҮХЦ-ийн бага суудлын хуралдааны шийдвэр МАН-д таалагдаагүй учир зөвлөлийн нэг гишүүнийг замаасаа зайлуулсан. Дунд суудлын хуралдааныг хийхдээ МАН-ын гар хөл болсон хүмүүсийг суулгаад энэ шийдвэрийг гаргуулсан. Энэ захиалга бол ард түмнийх биш. МАН-ын захиалга гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Яг энэ байдлаараа Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах гэж улайрч байна. Дээд шүүхрүү энэ асуудлаа оруулсан явж байна. Ардчилсан намтай холбоотой бүх асуудлыг тэнд гацаадаг. Шийдвэрээ гаргадаггүй. Ийм байдлаар Монгол төрийн үйл ажиллагааг явуулж буйд харамсаж байна. Цаашид ингэж явж болохгүй гэж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байна. МАН-ын гишүүд хоригт их эгдүүцэж байх шиг байна. Энэ чинь төрийнхөө ажлыг хийж байна. Болохгүй байгаа учраас хориг тавьж байна. Гэхдээ та нар олуулаа гээд асуудлаа шийдээд явж байгаа. Энэ хоригийг хүлээж авах ёстой. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн шийдвэрт ҮХЦ дүгнэлт гаргасан. Ингэхдээ Их хурлын гишүүдийн батлаагүй хуульд ийм дүгнэлт гаргадаг нь ямар учиртайг хэлж өгнө үү.
2021-04-29