Ц.Туваан: Явуулж буй бодлого нэг удаагийнх биш баймаар байна

 

Цаг хуцгаатай уралдаж байгаа энэ асуудалыг хэлэлцэж буй нь зөв юм. Газар тариалангийн бүс нутаг орон даяар хөрсний суурь чийг сайтай байна . Энэ жилийн тариалалт өмнөх жилүүдээс хугацааны хувьд наана хийгдэх нь. Мөн хөрсний чийг талаасаа ая тухтай үед тарилалт эхлэх болж байна. Үүнтэй уралдан газар тариалангийн тоноог төхөөрөмжтэй, цаашдаа хүн амын хүнсний хангамжтай холбоотой асуудлыг хэдэлцэж байгааг дэмжиж байна.

Хүлэмжтэй холбоотой тоног төрөөрөмжийн тухай асуудлыг яг оруулсан уу.

Бодлого гаргахаараа богино хугцаанд нэг удаагийн гал дарах хэмжээнд явуулаад байна. ХАА салбар бол маш том салбар. 2025 он гэдгийг урт хугацааных болгож ядаж 2028 он хүртэлх болгомоор байна. Өмнө авч байсан арга хэмжээнүүдийн үр дүн сайн гарсан. Бага оврын газар тариалангийн тоног төхөөрөмжийг оруулж ирэх боломж байдаг. Дунд болон том оврын тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд хугцаа их ордог. Бид нэг жилийн хугацаанд татвараас чөлөөлнө гээд баталчихсан байхад оруулж ирж амжилгүй жил болчихвол энэ бодлого үр дүнгүй болно. Ядаж гурван жил болгох хэрэгтэй.

2021-04-23