Д.Ганбат: Хуулийн дагуу ул суурьтай шийдвэр гаргах боломжийг хангаж дахин завсарлага өгнө үү

Ардчилсан намын бүлэг завсарлагын хугацааг сунгах хүсэлт гаргав Үндсэн хуулийн Цэцийн 2 дугаар дүгнэлтийн талаархи асуудлыг хуулийн дагуу, ул суурьтай шийдвэр гаргах боломжийг хангаж завсарлагын хугацааг гурав хоногоор сунгаж өгнө үү гэдэг хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат тавилаа. Гэвч УИХ-ын дарга нэг цагийн завсарлага өгсөн тул уг асуудлыг 17:15 дахин чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болов.

2021-04-22