Ц.Туваан: Ерөнхийлөгчийн захирамжтай холбоотой МАН "цурам" тавьж байгаа юм байна

Түймэр гарахад өмнөөс нь цурам тавьдаг. Ц.Мөнх-Оргил нарын МАН-ын гишүүд яагаад намайг гүтгэх болов гэж бодож үзсэн Ерөнхийлөгчийн захирамжтай холбоотой давалгаа, ард иргэдийн дэмжлэг дүрэлзсэн их галын эсрэг цурам тавьж байгаа юм байна. Сүүлдээ Мьянмарын цэргийн эргэлттэй ч холбож байх шиг. Миний овгийг Цэвэгдорж гэдэг. Монгол төрд хийсэн ажилтай, хэлэх үгтэй ард олонд "хурандаа Цэвэгдорж" гэж алдаршсан хүн байдаг. Цэвээндорж биш овгоо залруулж хэлье. Мөн миний нэрийн дор өөр хүний гарын үсэг фотошоп программ ашиглаж хийжээ. Би дөрөвдүгээр сарын 12-нд намынхаа бүх үйл ажиллагааг шилжүүлэн өгсөн.

2021-04-22