А.Адъяасүрэн: Хэт олохиороо аархаж, хуулийг Д.Одбаяраар дамжуулан завхруулж байгаад харамсаж байна

Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэдэг ч ард түмний нүдэн дээр энд устаж үгүй болох муухай жишгийг тогтоох гэж байна. Монгол Улсын бүрэн эрхт байдал, язуур эрх ашгаа хамгаалах, Монгол хүний сайн, сайхан амьдралын төлөө хууль тогтоох үүргээ буруугаар ашиглаж, хэт олонхи байгаадаа аархаж хуулийг гажуудуулж байгаад харамсаж байна. Хуулийг завхруулж, өөрийн намын, хэсэг бүлгийн, цаашилбал хэн нэгний эрх ашгийн төлөө Цэцийг хүртэл татан оролцуулж байна. Энэ бүхнээ Монголын нэрийг шившиглэсэн Д.Одбаяраар дамжуулан гүйцэтгэж байгаад ард түмэн харж мэдэрч байна. Д.Одбаяр 2019 онд Солонгос улсад зорчихдоо үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулагдаж, гэм буруугаа хүлээж, торгууль төлөөд ирсэн. Ийм хүн Цэциййг ахлаад сууж байгаа нь ёс зүйн хувьд байж болох асуудал уу.

2021-04-22