О.Цогтгэрэл: УИХ, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёсгүй

Сүүлийн үеийн улс төрийн үйл явц, Цэцээр дамжиж буй үйл ажиллагаануудыг харахад иргэд нэг ойлголттой болж байна. Цэцийн хуралдааны дундуур бүрэлдэхүүнийг нь сольж улс төрийн захиалгатай болгож байгаа нь ард иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. МАН өрсөлдөгч намуудаа сонгуульд оруулахгүй байх, ам өчиг авах зэргээр өөрсдийнхөө хувьд мундаг улс төр хийж байх шиг байна. Монголын улс төрийн орчин сонгууль руу хандсан үнэт зүйл, сонгох сонгогдох эрхэд халдсан үйл явдал болж байна. ҮХЦ парламентат ёс руу халдсан шийдвэрийг 2016 онд манай намын үед ч бас гаргаж байсан. Цэцийн дээр хөх тэнгэр байна гэдэг Үндсэн хуулийн үзэл санаандаа дүгнэлт хийх хэрэгтэй. Монголын улс төр, парламент ёс хүнд байдалд орлоо. Сүүлийн зургаан сар эрх баригч нам хэрхэн аашилж эрх мэдлийг төвлөрүүлж байгааг Монголын ард түмэн харж байна. Цэцийн энэ удаагийн дүгнэлтийг УИХ хүлээж авалгүйгээр бодитой дүгнэлт хийх хэрэгтэй.

2021-04-22